card
/

Сургалтын хөтөлбөр

Монгол улсын Сургуулийн өмнөх боловсролын сургалтын Цөм хөтөлбөр болон Монтессори сургалтын арга зүйд тулгуурлан, хүүхдийг хөгжүүлэх, хөгжлийг нь дэмжих бүх төрлийн сургалтыг зохион байгуулан хэрэгжүүлж байна.
ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛ: “Мөрөөдөлтэй аз жаргалтай хүүхэд”
“Хүүхэд бүрийг эрхэмлэн, хайрлан хамгаалж, бүтээлч үйлээрээ хөгжих таатай орчинг бүрдүүлж, бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадамж эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ”.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:

1.Зөв дадал хэвшилтэй байх

Хүүхэд эрүүл бие бялдартай, сэргэлэн цовоо, зөв дадал хэвшилтэй байх

2.Хүндэтгэлтэй харилцаатай байх

Хүүхэд өөрөөсөө ах болон дүү хүмүүстэй эвтэй найрсаг, хүндэтгэлтэй харилцаатай байх

3.Суралцах хүсэл сонирхолтой байх

Хүүхэд бие даасан, өөртөө итгэлтэй, эерэг зан чанартай, суралцах хүсэл сонирхолтой байх

4.Санаа бодлоо зөв илэрхийлдэг байх

Хүүхэд хүсүүсийг сонсож, чөлөөтэй ярилцах, санаа бодлоо хэл яриагаар илэрхийлдэг байх

5.Асуудлыг бие даан шийдвэрлэдэг байх

Хүүхэд орчны юмсыг сонирхон судладаг, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэж чаддаг байх

6.Аливаа зүйлд бүтээлчээр оролцдог байх

Хүүхэд дүрслэх урлаг, хөгжмийг сонирхон таашааж, бүтээлчээр оролцдог байх

Монтессори сургалт

Монтессори сургалтын зорилго нь хүүхэд өөрийн сонирхсон зүйлээ сонгож, бие даан хийж гүйцэтгэх явцад би өөрөө хийж чадна гэсэн өөртөө итгэлтэй байдал, баяр хөөрийг мэдэрч, эмх цэгцтэй, бие даасан хүүхэд болгон төлөвшүүлэхэд оршино.

Дадал хэвшил

Дадал хэвшил

Өдөр тутмын амьдралын энгийн зүйлсээр дамжуулан хүүхэд өөрийн орчин тойрноо мэдэрч, цэгцэлж, янзлах аргад суралцана. Энэ булангаар дамжуулж хүүхэд цаашид суралцах дадал хэвшлийг олж авах бөгөөд ялангуяа анхаарал төвлөрөлт, бие даах чадвар, эмх цэгц, булчингийн хөгжил, өөрийгөө захирах чадвар, бусадтай харилцах харилцаанд суралцдаг. Мөн хоол бэлдэх, ургамал арчлах, тайрах, оёх, усаар тоглох зэрэг хэрэглэгдэхүүнүүд байдаг.

Мэдрэхүй

Мэдрэхүй

Хүүхэд бодит зүйлсийг хүртэн мэдэрч аливаа юмсын шинж чанар, бүтэц, хэлбэр хэмжээ, өнгө, дуу чимээ, үнэр зэргийн талаар ойлголт төсөөлөл олж авах явцад хүүхдийн таван мэдрэхүй нь хөгждөг. Мэдрэхүйн чадварууд нь математик, геометр, газар зүй, ургамал судлал, гоо зүй, дуу хөгжмийн хичээлийн суурь болдог.

Тоо тоолол

Тоо тоолол

Тоо тооллын энгийн ухагдахуунтай танилцаж, цаг хугацаа, орон зай, жин хэмжүүрийн талаарх ойлголттой болох, юмсыг ангилж ялгах, харьцуулах, асуудлыг шийдвэрлэх аргад суралцана. Тоо гэх хийсвэр зүйлийг бодит, биет хэрэглэгдэхүүн дээр тоглоомын аргаар дамжуулан маш сонирхолтой байдлаар хүүхэд тоог ойлгож, тогтоодог арга зүй юм.

Хэл яриа

Хэл яриа

Монтессори сургалтын хэл ярианы хэсэг нь хүүхэд цэцэрлэгт орсон өдрөөс эхэлдэг. Хүүхэд өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдад ойлгуулах, бусдыг сонсох, авиа үгийг зөв дуудаж сурах, зураг хараад ойлгох, харилцан ярилцах, зурлага бичихэд бэлтгэх гэх мэт чадварт суралцана.

Соёл

Соёл

Юмс үзэгдлийг ажиглах, харьцуулах, энгийн туршилт хийх, амьтай ба амьгүй байгаль, хуурай газар, далай тэнгис, улс орнууд, тив дэлхий, од эрхэс зэргийн талаар ойлголт төсөөлөлтэй болно. Энд газар зүй, амьтан ургамал, түүх, дүрслэх урлаг, хөгжим, соёлын талаар суралцдаг.

Хүүхэд хөгжүүлэх сургалтууд