Танилцуулга
Манай цэцэрлэг анх 2010оны 9-р сарын 1-ны өдөр үүд хаалгаа нээн хүүхэд багачуудаа хүлээн авч Сургуулийн Өмнөх Боловсролын Сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж эхэлж байсан.
Бидний хувьд хүүхэд бүр эрхэм нандин учраас хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тохирсон хүүхэд хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн чадварлаг багш нар зохион байгуулан явуулж байна. Бид Италийн эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Мария Монтессорийн арга зүйг сургалтандаа хэрэгжүүлэн ажилладаг.
Манай хамт олон “ХҮҮХЭД БҮРИЙГ ЭРХЭМЛЭН, ХӨГЖЛИЙГ НЬ ДЭМЖЬЕ” уриатай, хүүхэд бүрт өөрийгөө болон бусдыг үнэ цэнэтэй, эрхэм нандин гэдгийг мэдрүүлж, бэлтгэгдсэн орчинд өөртөө итгэлтэй, эрх чөлөөтэй, эмх цэгцтэй, гоо сайхны мэдрэмжтэй бие даасан хүн буюу “МӨРӨӨДӨЛТЭЙ, АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД” болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.