card

Бидний дуу

Үг У.Бүжинлхам                   Ая А.Баасандэлгэр

Миний цэцэрлэг Улаанбаатар

Миний цэцэрлэг сайхан даа

Мишээсэн нар мэт гэрэлтэй

Аав ээж шиг хайрладаг

Ах эгч шиг сургадаг

Миний цэцэрлэг Улаанбаатар

Бидний хайртай цэцэрлэг дээ

Балчир оюунд ухаан нэмсэн

Баяр жаргалтай ордон доо

Хүүхэд биднийг урмаар тэтгэсэн

Хүсэл мөрөөдлийн хотхон доо

Дахилт:

Багшийн халуун хайртай

Найзын үнэнч итгэлтэй

Алсыг зорьсон найдвартай

Амжилт хүссэн ерөөлтэй

             Дахилт: