"Хүүхэд хүмүүжүүлэх хувирашгүй хууль" сэдэвт эцэг эхийн сургалт амжилттай боллоо. Сургалтаар хүүхдэд бусдыг ойлгох болон өөрийгөө бусдад ойлгуулах, өрөвч энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх нь хүүхдийг нийгэмшүүлэх чухал болох талаар эцэг эхчүүдэд тусламжтай сэдвээр ярилцлаа. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ суралцдаг анги танхимтай танилцаж, сонирхолтой хичээлд хүүхдүүдтэйгээ хамт оролцлоо. Эцэг эх, цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжсэн сайхан өдөрлөг болж өндөрлөлөө. Та бүхний гэр бүлд аз жаргал бялхам дүүрэн байх болтугай.