Бүх л эцэг эхчүүд хүүхдээ номтой нөхөрлүүлэхийг хүсдэг ч гар утас, зурагтны зохисгүй хэрэглээнээс үүдэн хүүхдүүд номноос илүү бичлэг үзэхийг илүүд таашаах болоод байна. Учир юу вэ гэвэл:
Видео бичлэг нь хүний анхаарал хандуулах чадвар болон мэдрэмжийг маш хүчтэй цочроон, хүнд байнга гоё мэдрэмж өгөн, амар тайвныг мэдрүүлдэг. Тийм болохоор хүнд дахин дахин үзэх хүсэл төрөх бөгөөд энэ нь яг л ямар нэгэн эмийн бүтээгдэхүүнд донтохтой төстэй зуршил юм. Анх төлөвлөсөн цагаасаа хэтрүүлэн телевиз үзэх юмуу, тоглоом тоглох, хооо идэх юмуу, гэрийн ажил хийх үедээ телевизээ байнга асаалттай байлгадаг нь нэг ёсондоо донтож буй хэлбэр юм.
Видео бичлэг нь хүний сэтгэн бодох чадварыг муутгадаг. Телевиз нь үзэж байгаа хүнийхээ харах мэдрэхүйд тохирч байхын тулд дэлгэцээ 1-2 секунд тутамд байнга өөрчилдөг учраас хүний захын мэдрэл болон мэдрэхүйг цочроож өгдөг. Хүн бага наснаасаа эхлэн тв тогтмол үзсээр байвал яваандаа аливаа зүйлийг гүнзгий тунгаан бодох чадвараа алддаг. Телевиз үзнэ гэдэг нь өгөгдөж байгаа цочролыг тэр чигээр нь хүлээн авч буй хүний идэвхгүй үйл ажиллагаа юм. Бага наснаасаа эхлэн видео бичлэгт хэт их дассан хүүхдүүд цаг хугацаа өнгөрөх тусам улам илүү мэдрэмж өгч чадах зүйлийг эрэлхийлэхээр болдог бөгөөд яваандаа бусад бүх зүйлийг видео бичлэгтэй харьцуулан, бага мэдрэмж өгдөг байвал орхидог төдийгүй ном уншиж хичээл хийхээс ч мөн хөндийрч эхэлдэг.
Номонд дуртай болгохын тулд та эхлээд орчинг нь бүрдүүлж өгөөрэй. Хүүхдийнхээ төлөө хийх хамгийн үр өгөөжтэй зөв сонголт бол ном болон номын тавиур юм.
Эх сурвалж: Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц номоос